APPLE компанийн шинээр танилцуулсан ГУРВАН гар утасны талаарх сонирхолтой БАРИМТУУД

Дэлхийд тэргүүлэгч Apple компани өнгөрсөн шөнө шинээр худалдаанд гарах гурван гар утсаа танилцууллаа. "iPhone XS Max" нь 6.5 инч (16.5 см)-ийн "OLED" дэлгэцтэй буюу өмнөх загваруудаас хамгийн том хэмжээтэй бол "iPhone XS" нь X загвартайгаа ижил 5.8 инч, харин "iPhone XR" нь 6.1 инчийн хэмжээтэй байх гэнэ.

  • Iphone XR нь мөн том хэмжээтэй боловч LCD дэлгэц ашигласан учир бусдаасаа нягтаршил бага болохыг компанийнхан онцоллоо. Энэхүү загвар нь зургаан төрлийн өнгөний сонголттой байх юм байна.

  • Iphone XS загваруудын ар тал нь шилэн гадаргуу, ган ирмэгтэй байхаас гадна 12 мегапикселийн хоёр камертай байх бол XR нь ганцхан камертай байх гэнэ.
  • Үүнээс гадна “Dual Sim”-ийн “Slot”-той буюу хоёр сим карт ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм байна.
  • Мөн iPhone XS Max нь өмнөх X загвараас 30 минутаар илүү удаан цэнэглэдэг болохыг эх сурвалж дурдлаа.
  • Үнийн хувьд iPhone XS Max нь урьд урьдынхаас илүү үнэтэй буюу багтаамжаасаа шалтгаалж 1099-1499 доллараар худалдаалагдах бол iPhone XS нь 999-1349 доллар, iPhone XR нь 749-899 доллараар зах зээлд гаргах аж.
  • "Bloomberg"-ийн шинжээчдийн үзэж буйгаар Apple компани энэ жил стратеги бодлогоо Азийн зах зээл рүү төвлөрүүлж байгаа бөгөөд БНХАУ-ыг онцолж байгаа юм байна. Учир нь шинээр танилцуулж буй хоёр гар утас нь зургаан инчээс илүү том дэлгэцтэй байгаа нь Азийн хэрэглэгчид том дэлгэцтэй гар утсыг илүү сонирхдог, дүрс бичлэг үзэх, видео тоглоом тоглоход илүү тохиромжтой байдаг байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай