Энхийн гэрээ байгуулах саналыг Путин Абэд тавьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ямар нэгэн болзолгүйгээр энхийн гэрээг байгуулах саналыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэд тавьжээ. Путин Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр энэ тухай хэлэхдээ "Сүүлийн 70 жилийн турш хоёр улс энхийн гэрээ байгуулах асуудлаар ярилцаж ирсэн. Харин Шинзо Абэ асуудалд хандах хандлагаа өөрчлөх саналыг дэвшүүлж байна. Энэ саналын дараа надад ямар санаа төрсөн бэ гэхээр энхийн гэрээг байгуулъя. Гэхдээ урьдчилсан ямар нэгэн болзолгүйгээр” гэлээ. Энхийн гэрээг энэ оны төгсгөлд байгуулж, түүний дараагаар маргаантай байгаа бүх асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч мөн тавьсан байна. Абэ Путины тавьсан саналын талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа бол Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга  Ёшихидэ Суга "Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг шийдсэний дараа энхийн гэрээ байгуулах бидний байр суурь хэвээрээ байгаа" хэмээн мэдэгдэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай