“Петро чайна дачин Тамсаг” руу шатахуун хүргэж явсан жолооч өндрөөс унаж нас барав

“Петро чайна дачин Тамсаг” руу шатахуун хүргэж явсан жолооч өндрөөс унаж нас барав

Дорнод аймгийн Матад суманд хоёр хүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан гэх мэдээлэл зарим цахим хуудсанд байна. Матад сумын төвөөс 160 км зайд орших Гурван дэрс гэх газраас “Сод Монгол” компанийн шатахуун зөөдөг цистерний жолооч Э амиа алдаж, түүнтэй хамт явсан Э-гийн хүзүү нь зүсэгдэж нас барсан хэмээн бичжээ.

Энэ талаар орон нутгийн хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудаас лавлахад “Энэ сарын 1-нд Матад сумын IV багийн нутаг, Тосон уул гэх газарт “Сод Монгол” компанийн манай аймаг дахь салбарын жолооч Э машиныхаа хажууд амиа алдаж, хамт явсан Э нь кабинд хүзүүндээ зүсэгдсэн шархтай байсан. Тэд “Петро чайна дачин Тамсаг” компани руу шатахуун хүргэх замдаа архи уусан юм билээ. Шархтай хүнд Матад сумын эмч анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд өдгөө бие нь сайн байгаа.

Шалгалтын явцад тэд замын хажуугаас хуйлаастай хулдаас олж машиндаа ачих гэж байгаад жолооч Э унаж газар дээрээ нас барсан, найз нь кабинд байсан архийг уугаад өөрөө хүзүүгээ шархдуулсан нь тогтоогдсон. Тэд аймгаас гараад архи уусан нь батлагдсан. Эмнэлэгт байгаа Э өмнө нь мөн л согтуу үедээ шилээр хүзүүгээ зүсэж байсан бөгөөд сэтгэцийн эмчийн хяналтад байдаг хүн” гэсэн юм.


Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай