ФОТО: Чингис хааны зарлигийг олжээ

Монголын нутаг дахь эртний бичгийн дурсгалуудыг илрүүлэх, судлах, утгыг тайлах “Бичээс” төслийг Монгол, Японы судлаачид 1994 оноос эхэлжээ. Төслийн үр дүнг танилцуулах үзэсгэлэнг Монголын үндэсний музейд уржигдар нээлээ. Судалгааны багийнхан өнгөрсөн хугацаанд ихэнх аймаг, нутгаар явж, монгол, перс, араб, нанхиад хэлээр бичсэн 30 орчим хөшөө, хөшөөний хэсгүүд, хадны бичээс илрүүлэн, судалсан байна.

Тэдгээр нь XVII-XIV зууны Монголын засаг захиргааны байгуулалт, соёл, эдийн засгийн харилцаа хэрхэн хөгжсөн тухай “өгүүлжээ”. Онцлох олдвор нь Чингис хаан Хархорин хотыг байгуулах тухай 1220 онд гаргасан зарлигийг тэмдэглэсэн хөшөөний эмтэрч, хугарсан хэсгүүд аж.

Эл төслийн хүрээнд дэлхийн хамгийн эртнийх байж болзошгүй хадны бичээсийг Дундговь аймгийн Хүрэнхайрхан уулаас олж, судалсан нь мөн л онцлох явдал. Тус хаданд цавчиж сийлсэн нанхиад бичээс манай тооллын 89 онд буюу 1929 жилийн өмнөх үед хамаарахыг судалгаагаар тогтоосон байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай