Идлиб хотыг бөмбөгдлөө

ОХУ-ын нисэх хүчин Сирийн Идлиб муж орчимд дахин агаарын цохилт өгч эхэлсэн тухай хүний эрхийг хамгаалагч нэг байгууллагаас мэдээлснийг NHK уламжиллаа. Сирийн баруун хойд нутгийн тус муж нь Засгийн хүчнийх нь сүүлчийн түшиц газар юм. Тус улсын Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газар тус бүс нутагт өргөн хэмжээний давшилт хийхээр төлөвлөж буй гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Тегеранд болсон Орос, Иран, Туркийн удирдагчид оролцсон дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан эвлэрэх уриалга гаргасныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Төрийн тэргүүн Хасан Роухани нар хүлээж аваагүй байна. Уг уулзалтын дараа Оросын нисэх хүчин бөмбөгдөлтөө сэргээснийг Сирийн хүний эрхийн байдлыг ажигладаг байгууллагаас мэдээллээ.

Үүний сацуу энэ сарын 8-нд Сирийн Дейр-эз-Зор мужид фосфор бүхий тэсрэх бөмбөг ашигласан тухай мэдээлэл одоогоор АНУ-ын БХЯ-нд байхгүй тухай тус яамны албан ёсны төлөөлөгч Шон Робертсон мэдэгдэв. Америкийн нисэх хүчин тус мужийн Хажин сууринд цохилт өгөхдөө тийм зэвсэг хэрэглэсэн тухай ОХУ-ын БХЯ-ны мэдэгдэлд тэрбээр ийн хариулав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай