Монголын усны нөөцөд гадаадынхан хүртэл санаа зовдог

Уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд Монголд цөөнгүй гол мөрөн ширгэсэн нь манай орны усны салбарынхан, судлаач, эрдэмтдийн төдийгүй олон улсын байгууллагынхны санааг зовоох болжээ. Уржнан гэхэд л 1383 гол, горхи, булаг, нуур “алга болжээ”.

Үүнтэй холбогдуулан Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Олон улсын тогорууны сан, АНУ-ын Ойн алба болон Байгаль хамгаалах сангийнхан манай орны ус, намгархаг газрыг хэрхэн хамгаалах асуудлаар энэ сарын 5-8-нд Хэнтий аймгийн Хурхын хөндийн судалгааны сууринд чуулжээ.

АНУ-ын гидрологичид “Монголчууд ирээдүйд усны хомсдолд өртөхгүйн тулд уул уурхай болон мал аж ахуйн салбарт гойд анхаарах хэрэгтэй” гэдгийг сануулжээ. Ялангуяа усны нөөцөд хайр гамгүй ханддаг уул уурхайнхны усны хэрэглээнд хатуу хяналт тавих ёстой гэсэн байна. Эл чуулганы үеэр хөндсөн чухал санаа, шийдлүүдийг зөвлөмж болгон олон нийтэд дэлгэрэнгүй хүргэх аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай