Хорт утаа хаягчидтай тэмцэх нь

Улаанбаатар хотын утааны 20 хувийг автомашинууд ялгаруулдаг. “Ашиглалтын хугацаа нь хэдийн дууссан, шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл хотод олон байгаагаас агаарын бохирдол ихсэх боллоо. Бас зам түгжрэхэд “хувь нэмэр” оруулж байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Уг асуудлыг нэг тийш болгох санал асуулгыг Авто тээврийн үндэсний төвийнхөн эхлүүлжээ.

Иргэд ямар асуултад хариулахыг зурагт үзүүллээ. Тус төвийн фэйсбүүк хуудсанд нэвтрэн, асуултад хариулах боломжтой бөгөөд энэ сарын 20 хүртэл иргэдийн саналыг авна. Олонх хүн дэмжвэл дараагийн шатны арга хэмжээг авч, утаан “сүүлт”-нүүдтэй хатуу тэмцэх юм билээ.

Дашрамд дурдахад, утаа ихээр ялгаруулдаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх аяныг Баянгол дүүрэгт өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Эл шийдвэрийн талаар иргэд төдийлөн мэдэхгүй байгаа тул ирэх сарын 1 хүртэл хүмүүст сурталчлан таниулах болжээ. Үүний дараа утаа их хаядаг машиныг дүүргийнхээ нутаг дэвсгэрт явуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох гэнэ.


М.Оч

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай