Энэ сарын 15-ны өдөр ЗАМ ХААНА

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний спортоор хичээллэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ болох гэж байна. Тус тэмцээнтэй холбогдуулан есдүгээр сарын 15-ны өдөр Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэл 08:00-17:00 цагийн хооронд зам хаах юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай