Аж ахуйн нэгжүүд хувийн хөрөнгөөр зам барьж байна

Баянгол дүүргийн XX, Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны үйлдвэрийн бүс дэх авто замыг аж ахуйн нэгжүүд хувийн хөрөнгөөр засаж, шинэчилж эхэлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн XX хорооны 1.9 км замыг тавихад 980, Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны 1.2 км замыг барихад 800 сая төгрөг шаардагдсан бөгөөд “Алтан тариа”, “ТЭСО корпорац”, “Мах импекс”, “Милл хаус”, “Нью прогресс” компанийнхан хамтран санхүүжилтийг гаргаж, замын ажлыг эхлүүлсэн байна. Үйлдвэрийн бүс дэх авто замыг ойрын жилүүдэд огт шинэчлээгүй, энхэл донхол ихтэй, үүний улмаас аж ахуйн нэгжүүдийн машин эвдрэх асуудал байнга гардаг учраас ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон аж.


Бэлтгэсэн: М.Оч

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай