Гашуунсухайт-Ганцмодны боомтын ачаалал хэвийн болжээ

Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмодны боомтын замын ачаалал хэтэрч, нүүрс тээвэрлэж буй машинуудын дараалал ихэссэн тухай мэдээлэл тархаад байна. Үүнийг “Гашуунсухайт авто зам” компанийнхнаас тодрууллаа. Сүүлийн 3-4 өдөр хилийн нэвтрүүлэх чадвар сайжирч, өдөрт 1300-гаас дээш тооны машин гаргах болжээ. Өчигдрийн байдлаар дараалал Ганцмодноос монгол тал руу 66 км-ийн урттай байгаа аж.

Есдүгээр сарын 1-нд 74 орчим км урт байжээ. “Ажлын өдрүүдэд өдөрт 1300-гаас дээш тооны машин нэвтрүүлэх нь тээвэрлэлт хэвийн байгааг харуулж байгаа” хэмээн тус компанийнхан тайлбарлав. Мөн зарим жолооч хориотой бараа бүтээгдэхүүн хилээр гаргахыг завдах, бусад зөрчил гаргаснаас болж хилийн шалган нэвтрүүлэлт чангарч, хилээр оруулах машины тоог цөөрүүлдэг байна. Ингэснээр ачаалал үүсгэн, дарааллыг уртасгадаг гэдгийг ч хэллээ. Сүүлийн 2-3 сард дээрх зөрчил гараагүй, тээвэрлэлт хэвийн байжээ. Түүнчлэн урд хөршөөс нүүрс тээвэрлүүлэхээр 500 машин, жолоочийн хамт ирүүлж буй гэх шуугианыг ГХЯ-ныхан няцаан, тийм асуудал яригдаагүй гэв.


Бэлтгэсэн: С.Цэрэндулам

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай