ИНФОГРАФИК: Үхрийн цул мах 9530 төгрөгийн үнэтэй байна

Гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 4.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.7, үхрийн ястай махны үнэ 4.7 хувь, үхрийн цул махны үнэ 4.5 хувь, адууны ястай махны үнэ 2.4 хувь, ямааны ястай махны үнэ 10.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.9 хувь, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 0.5, ямааны ястай махны үнэ 4.1 хувиар буурсан бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6580 төгрөг, үхрийн /ястай/ мах 7835 төгрөг, үхрийн цул мах 9530 төгрөг, адууны /ястай/  мах 6125 төгрөг, ямааны /ястай/ мах 4700 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнэ өмнөх сараас 1-р зэргийн задгай гурилын үнэ 0.2 хувиар буурсан бол бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Гурилын үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 1.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 0.5 хувиар буурсан бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 28.1 хувь, луувангийн үнэ 23.1 хувь, байцааны үнэ 16.6 хувь, хүрэн манжингын үнэ 31.5 хувь, сонгины үнэ 4.4 хувиар тус бүр буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос  төмсний үнэ 0.5 хувь, луувангийн үнэ 2.4 хувь, байцааны үнэ 3.0 хувиар буурсан бол хүрэн манжин болон сонгины үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурч, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.3 хувиар өссөн бол задгай сүүний өөрчлөлтгүй байлаа. Өмнөх 7 хоногоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 1.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 19.9 хувиар буурсан бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай