Роналду: Бурхан минь, би ямар үзэсгэлэнтэй юм бэ

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч асан, өдгөө “Сток Сити” клубт тоглож буй Питер Крауч намтарчилсан номондоо Криштиану Роналдугийн талаар нэгэн сонирхолтой баримтыг дэлгэжээ. Тэрбээр номондоо “Рио Фердинанд нэг зүйлийг надад ярьж байсан. Роналду толины өмнө чармай нүцгэн зогсчихоод “Бурхан минь, би ямар үзэсгэлэнтэй юм бэ” хэмээн өөрөө өөртэйгөө ярьдаг байсан гэнэ. “МЮ” клубийн бусад тоглогч түүнийг өдөж “Месси чамаас угаасаа л илүү шүү дээ” гэхэд Роналду “Тийм л дээ. Гэхдээ тэр над шиг сайхан залуу биш” хэмээн хэлжээ. Криштиану Роналду Английн “МЮ” клубт 2003-2009 онд тоглож Премьер лигт 3, Английн цомд 2 удаа түрүүлсэн. Түүнчлэн багийнхаа хамтаар Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ-д аваргалж байв.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай