Ихэнх нутгаар хур тунадас орж, СЭРҮҮСНЭ

ЦУОШГ-аас 2018 оны есдүгээр сарын 10-наас 17-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхэн ба дунд үеэр бороо хур тунадас орж, сэрүүсэх гэнэ. 

Баруун аймгуудын нутгаар: 12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12,16-нд Алтайн  уулсаар, 13-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.    

Төвийн аймгуудын нутгаар: 10,13-нд ихэнх нутгаар, 11,14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-11,13-14нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 1-6 градус  хүйтэн өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, 11,14-нд хөрсөн дээр 1-3 градус хүрч цочир хүйтэрнэ өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.   

Зүүн аймгуудын нутгаар: 11,15-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Энэ хоногуудад салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-15-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр 1-3 градус хүрч цочир хүйтэрнэ өдөртөө 8-13 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.     

Говийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зарим газраар бороо орно. Салхи 10-11, 14-15нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай