Дүүгээ аврахаар дөрвөн өдөр явсан гурван настай хүү

Америкийн Арканзас мужийн алслагдсан Уошито дүүрэгт болсон автын ослын улмаас жолооч эмэгтэй газар дээрээ нас барж, гурван настай хүү нь машинаас шидэгдсэн ч азаар амьд үлджээ. Кайлен Холлиман хүү хүнд бэртээгүй нь ч мөн аз. Тэрбээр ээжийгээ дуудаж, машинаас гаргах гэж татаж байсан нь гудамжинд байршуулсан камерт бичигдсэн аж.

Ээж нь амьсгал хураасныг мэдсэн үү, эсвэл өөрөө дийлэхгүй болохоор хүн дуудах ёстойг ухаарсан уу ямартай ч босоод зам дагуу гүйж байгаа нь ч камерт бичигдсэн байна. Кайлен дөрвөн өдрийн турш зам даган явсан бөгөөд түүнийг цагдаа нар олсон талаар хүүгийн өвөө ярьжээ.

Цагдаатай таарсан даруйдаа хүү “Машинд миний дүү байгаа” гэж уйлжээ. Ослын газар очиход ойтой дүү нь машины арын суудал дээр уйлаад хэвтэж байсан гэнэ. Харамсалтай нь, авралт ах Кайлен ээжээсээ гадна өөр нэгэн дүүгээ алдсан. Бүсгүй дөрвөн долоо хоногтой жирэмсэн байсныг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоосон юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай