Монголын хоёр жүдоч алтан медалийн төлөө барилдах гэж байна

Азийн наадмын жүдо бөхийн дөрвөн жингийн барилдаан болж манай дөрвөн бөх бүгдээрээ медалийн төлөө барилдахаар тунаж үлдээд байна. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн Г.Алтанбагана эхний гурван учраагаа ялснаар алтан медалийг БНСУ-ын  Дон Хан Гвактай булаалдахаар боллоо. +100 кг-ын жингийн Ө.Дүүрэнбаяр мөн БНСУ-ын бөхийн хамт шигшээ барилдаанд шалгарсан. Тэгвэл эрэгтэйчүүдийн 100 кг-ийн жингийн тамирчин Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн +78 кг-ийн Б.Мөнхтуяа нар хүрэл медалийн төлөө барилдана.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай