О.Мөнхцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Кураш бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-д “Сүлд” спорт хорооны бөх О.Мөнхцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль хүртэв. Курашийн дэлхийн хошой аварга тэрбээр аваргын төлөөх барилдаанд Узбекистаны бөх К.Юлдашовад ялагдав.

Бөхийн олон төрлөөр хичээллэдэг, Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь О.Мөнхцэцэг сүмогийн ДАШТ-ээс хошой мөнгө, хүрэл, бүстэй барилдааны ДАШТ-ээс хошой мөнгө, шерим болон самбогийн ДАШТ-ийн мөнгө, хүрэл, жүдогийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай