М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хагас шигшээд шалгарлаа

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй М.Уранцэцэг Тайванийн бөхийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа. ДАШТ-ий алт, мөнгөн медальтай, Гавьяат тамирчин тэрбээр мөнгөн медалийн төлөө олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонтой барилдана. Тэд Риогийн олимпын хагас шигшээд өрсөлдөхөд М.Уранцэцэг санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, ялагдаж байсан юм.

“Жакарта-Палембан-2018”-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг БНАСАУ-ын Жон Ю Соныг вазари үнэлгээгээр ялав. Тэрбээр мөнгөн медалийн төлөө олимпын хүрэл, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальт, Японы бөх Кондо Амитай өрсөлдөнө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай