Б.Жаргалсайхан: Хуримын ордонг нурааж зайсан толгой дахь бизнесээ дэмжих ёсгүй

Гэрлэх ёслолын ордонг татан буулгах яриа гарсан даруйдаа олон хүний дургүйцлийг хүргэж байна. Үүнийг хүчтэй эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг бол Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан бөгөөд өөрийн албан ёсны пэйж хуудсандаа энэ талаар санал бодлоо хуваалцсан байна. 

Б.Жаргалсайхан: НИТХ-ын дарга С.Амарсайхан "Гэрлэх ёслолын ордонг татан буулгана. Жилд 1,2 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан" хэмээн товхийтэл ярилаа. Гэрлэх ёслолын ордон хамгийн их эрэлттэй (2-6 сарын өмнө захиалгаа өгдөг, ашиг орлоготой газар шүү) үйлчилгээний байгууллага. Сүртэй зарлага гээд гараад байх зүйлгүй. Нэг бөгж зүүж өглөө, дэвтэр дээр гарын үсэг зуруулаад дуусчихна Улаанбаатар хотоор дүүрэн төрийн өмчит ашиггүй аж ахуйн газрууд, барилгууд байхад Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө хоёрыг нураах болов. Яагаад ийм шийдвэр гаргав гэхээр "Оюуны-Ундраа" групп домог түүхт, дархан цаазат Зайсан толгойг таллан "Зайсан хилл" гэгчийг барьсан. Тэр барилгын хэдэн давхарт "Гэрлэх ёслолын танхим" байгуулна гэж ярьж байна лээ. Тэгэхээр өөрийн компанийн барьсан асуудалтай барилгыг ашигтай орлоготой болгохын тулд улаанбаатарчуудын залуу нас, хайр дурлалын гэрч, бэлгэ тэмдэг болсон өрсөлдөгч барилгыг нураах нь. Хоёрдугаарт Гэрлэх ёслолын ордон их том цэцэрлэгт хүрээлэнтэй байлаа. Талыг нь шахам П.Очирбатаас эхлээд туусан даа. А зэрэглэлийн үлдсэн газрыг нь хуу хамах нь дээ. Залуу дарга Амарсайхан Зайсан толгойдох бизнесээ ингэж дэмжихгүй ээ. Үүнийгээ болио, ичээ. Туулийн шугуйд барьсан барилгаа ч эргэж хармаар юм билээ. Оросын барилгачид хүртэл оролцсон урлагийн бүтээл болсон Гэрлэх ёслолын ордоноо хайрлаж хамгаалж яв. Төр засгийн өмнөөс залуусаа гэрлүүлдэг газартай байг л дээ. Ямар Оюуны-Ундраагийн нэрийн өмнөөс залуу хосыг батлалтай биш, тийм биз дээ
 

"Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Л.И.Брежнев айлчилахад А.И. Филатова "Монголын залуу хосууд дурсамж үлдээх хуримын ордон барьж өгөөч" гэсэн хүсэлтийн дагуу ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Ардын зураач Д.Амгалан, алдарт сийлбэрч Л.Чуваамид (Мисс Мичидмаагийн аав, Сумьяабазарын хадам гэдгээр ч залуус мэднэ) нар зураг эсхизийг нь гарган барьсан түүхтэй. 

Энэ талаар ард иргэд юу гэж бодож байгаа талаар цахим хуудсан дахь сэтгэгдлээс түүвэрлэн хүргэж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай