Амтлаг тарвасыг хэрхэн таних вэ?

Боловсорч гүйцсэн чихэрлэг, улаан өнгөтэй тарвас өдийд л ургадаг гэдгийг та мэдэх үү?  Амттай тарвас авахыг хүсэж байгаа уншигчиддаа дараах зөвлөгөөг хүргэе. 

Тарвасны найрлагын 92% нь ус ба 6% нь чихэр бөгөөд энэ нь шүүслэг, чихэрлэг амттай болгожээ. Олон янзын төрөл байх ба хар судалтай ногоон гадаргатай, доторх гол нь улаан , олон тооны хар яс, үртэй байхад шар голтой тарвас бас бий. Мөн дотроо ясгүй төрөл ч байна. А болон С витамин, кали, магни, ликопен зэргээр баялаг юм.

Хамгийн амттай тарвас 8 дугаар сарын 2 дугаар хагас, 9 дүгээр сарын эхэн хэсэгт боловсорч гүйцдэг. Түүнээс эрт зах зээл дээр гарч байгаа тарвас нь хурдан  болгож, хураахын тулд азотын бордоогоор бордож, томруулж, болгосон тарвасууд байдаг. Замын ойролцоо зарж байгаа хүнсний ногоо жимс нь орчин тойрны хортой бодисыг татаж авсан байдаг тул ийм тарвас авч болохгүй. Мөн ийм шалтгаанаар зүссэн тарвас авч болохгүй ба тэнд маш их бактери хуримтлагдсан байх болно. Аль болох дундаж хэмжээтэй тарвас сонгож байгаарай. Маш тод ялгарсан зурвас, гялалзсан “Модон” хальс нь тухайн тарвас сайн босныг харуулна. Сүүл буюу суурь нь хатсан байх ёстой ба учир нь тарвас болны дараа тэрхүү үндсээр чийг авахаа больдог байна. Тарвасыг гараа атган зөөлөн цохиж үзэх ба болсон тарвасаас илүү жингэнэсэн дуу гардаг.

Тариаланчид тарьж буй тарвасаа эр эм хэмээн ялгадаг. Учир нь эр буюу том гонзгой тарвас нь илүү усархаг, шүүс сайтай байдаг бол, бөөрөнхий намхан тарвас нь илүү чихэрлэг амттай байна.

Харин одоо тарвасыг хэлбэр дүрсэд оруулж, юу юу хийж болохыг дараах бичлэгээс үзэцгээе 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай