93 настай эхийгээ баривчлуулжээ

93 настай эхийгээ баривчлуулжээ

Америкийн Мэн мужийн Огаста хотын нэгэн эмэгтэй 93 настай ээжийгээ цагдаад барьж өгчээ. Ингэснээр төрсөн өдөрт нь гэнэтийн бэлэг барьсан гэнэ. “Цагдаагийн дуудлага” нэвтрүүлэгт дуртай ээж нь нэг удаа “Баривчлагдаад цагдаагийн машины ард суугаад явахад ямар байдгийг биеэр үзмээр байна” гэж ярьж байжээ.

Үүнээс үүдэн охин нь хэний ч өгч чадахгүй гоё бэлэг бэлдэхээр цагдаагийн газарт хүсэлт гаргасан гэнэ. Тохирсон ёсоороо цагдаагийн ажилтан албаны машиныхаа дуут дохиог хангинуулж ирээд, 93 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан настныг “баривчилжээ”. Ингээд машиныхаа ард суулгажээ.

Дараа нь урд сандалд суулган, буулгахдаа цагдаагийн залуу офицерийн дүрэмт хувцсанд зориулсан энгэрийн наалтаар “шагнасан” байна. Тэр өдрөөс хойш настай ээж нь цагдаад баривчлагдсан талаараа өдөр бүр шахуу дурсан сэтгэл тун хангалуун байгаа гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай