43 настай тамирчин Азийн наадмын дэд аварга боллоо

1992 оны зуны олимпийн багийн төрөлд аварга болж байсан спортын гимнастикч Оксана Чусовитина 43 насандаа Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Харин тэргүүн байрыг 16 настай солонгос охин эзлэв. ЗХУ, Герман улсыг төлөөлөн олимпод оролцон нэг бус медаль хүртэж байсан Чусовитина энэ удаад Узбекистан улсын нэрийн өмнөөс Азийн тоглолтод оролцож байна. Ахмад тамирчин хэтийн төлөвлөгөөнийхөө тухай ярихдаа, ДАШТ-д амжилт гаргахаар төлөвлөсөн төдийгүй 2020 онд болох Токиогийн олимпод оролцохыг хүсч байгаа гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай