Монгол тамирчдын тав дахь медалийг А.Батцэцэг авлаа

18 дахь удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг  Монголын багийн тав дахь медалийг хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай, БНСУ-ын бөх Ум Жи Юныг 5:2-оор ялав.

Эхний тойрогт гоц мөргөсөн А.Батцэцэг удаах тойрогт Вьетнамын бөхийг ялсан хагас шигшээд БНХАУ-ын тамирчинд дийлдсэн. Улмаар Хятадын бөх шишшээд шалгарсан тул хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай