"320 мянган төгрөгийн цалин өгч чадахгүй бол бизнесээ зогсоо"

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байгаа талаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал мэдээлэл өглөө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль нэмэгдэхгүй. Багш нарын цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага Засгийн газарт тавьж байгааг тэд онцолсон юм. 

 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоосныг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм.

Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь аравдугаар анги төгсөөд ажил дээр гарсан, цэрэгт яваад тодорхой мэргэжил эзэмшээгүй залуучуудад олгох хамгийн доод цалингийн хэмжээ. Хэрвээ ажил олгогч та ажилчиндаа доод тал нь 320 мянган төгрөг олгож чадахгүй бол энэ бизнесээ зогсоо" гэлээ.

Улсын хэмжээнд 1,1 сая ажиллагсад байна. Эдгээр ажиллагсдын 8 хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. 

Тэд оны 4-р улиралдаа багтаагаад цалин нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээр хийх гэнэ. 

 

 

 

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай