Эдийн засаг 6.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ найман их наяд төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 475.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ингэснээр эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрсэн аж. Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.8, бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмүү өртөг ес, бүтээгдэхүүний цэвэр татвар 24.1 хувиар нэмэгдсэн нь өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эцсийн хэрэглээ 62.1, хөрөнгийн нийт хуримтлал 38.4 хувийг эзэлжээ. Өмнөх оны мөн үеэс хуримтлал найман пунктээр өссөн бол хэрэглээ 1.7, цэвэр экспорт 6.3 пунктээр буурсан аж. Дэлхийн банкнаас 2018 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3.1 хувиар өсөх таамаг дэвшүүлсэн ч дотоодын эдийн засагчид илүү эрчимжинэ хэмээн мэдэгдсэн юм.


Бэлтгэсэн: С.Дулам

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай