Инфографик: Зам тээврийн осол БААСАН гарагт хамгийн их гардаг

Зам тээврийн осол хэзээ, ямар тохиолдолд гардаг вэ? Энэхүү асуултад хариулт хайхаар 2015, 2016, 2017 онд зам тээврийн ослын бүртгэл дээр үндэслэн, дараах мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. 

 Өнгөрсөн оны байдлаар зам тээврийн осол гарсан ГАРАГ

Даваа гарагт 5552 буюу 15,2 хувь

Мягмар гарагт 5444 буюу 14,9 хувь

Лхагва гарагт 5416 буюу 14,8 хувь

Пүрэв гарагт 5149 буюу 14,1 хувь

Баасан гарагт 5668 буюу 15,6 хувь

Бямба гарагт 4717 буюу 12,9 хувь

Ням гарагт 4645 буюу 12,7 хувь осол бүртгэгдсэн байна. Үүнээс үзэхэд даваа болон баасан гарагт осол хамгийн их гарсан байна. 

Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн зам тээврийн осол гарсан улирал

Өвөл 29,9

Хавар 23,1

Зун 20,4

Намар 19,9 тус тус бүртгэгдсэн байна. Үүнээс үзэхэд өвлийн улиралд хамгийн их осол гарчээ. 

Өнгөрсөн онд 36591 осол бүртгэгдсэнээс 88,8 хувь нь эд материалын, 11,2 хувь нь эрүүл мэндийн хохиролтой осол байна. Нарийвчлан инфографикаар хүргэж байна. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай