Цагаачдыг таван улс хүлээж авна

Герман, Франц, Испани, Португал, Люксембург гэсэн таван улс “Aquarius” хөлөг онгоцны цагаачдыг хүлээн авахад бэлэн байна гэж Европын шилжилт хөдөлгөөн, дотоод хэрэг, иргэншлийн асуудал эрхэлсэн комиссар Димитрис Аврамопулос мэдэгджээ. Үүний өмнө Европын холбооны зургаан орон тус хөлөг онгоцны 141 дүрвэгчийг хүлээж авахаар тохиролцсон тухайгаа мэдээлж байсан билээ.

“Aquarius” хөлөг онгоц нь Франц, Германы “SOS Mediterranee” гэдэг төрийн бус байгууллагад хамаардаг. Энэ онгоцыг Ливээс Европын холбоог зорьсон дүрвэгсдийг аврах ажиллагаанд ашигладаг бөгөөд Европт ирэх бүрт маргаан үүсдэг юм. Учир нь тус холбооны улсуудын эрх баригчид дүрвэгсдийг хүлээн авах дургүй байдагтай холбоотой аж.


Энэ тухай