Д.Гантулгын шүүх хурал долоо хоногоор хойшлогдлоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагт хаалттай явуулахаар болжээ. Өнөөдөр болох ёстой байсан хурал хойшлогдсон учир нь хохирогч гэгдэх Ч.Наранзаяа мухар олгойн хагалгаанд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ өмгөөлөгч Б.Мэргэнээр дамжуулан мэдээллээ.

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцэх юм. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай