Махны экспорт 2.8 дахин нэмэгдлээ

С.Цэрэндулам


Манай улс энэ оны эхний хагас жилд дулааны аргаар боловсруулсан болон адуу, үхэр, хонь, ямааны нийт 20 320 орчим тонн мах экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн дүн юм. Ингэснээр 44.9 сая ам.доллар буюу 110.6 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

Экспортын хэмжээг төрөл тус бүрээр нь ангилбал адууны мах 1.5, хонь болон ямааных 4.3, дулааны аргаар боловсруулсан нь 8.1 дахин өсчээ. Манай улсад одоогоор мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж байгаа аж. Тэд 2020 он гэхэд жилд 100 000 тонныг экспортлохоор зорьж буй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай