Оросын экспедиц Говь гурван сайханы орчимд үерийн усанд боогдоод байна

Оросын газарзүйн нийгэмлэг, түүний Краснодар хот дахь салбарын хамтарсан экспедицийн баг Монголын говь нутагт аялж яваад Говь гурван сайханы орчимд үерт боогджээ. Тэднийг Ёлын ам үзэхээр явж байх үеэр их хэмжээний аадар бороо орсон бөгөөд үерийн ус хормын дотор зам харгуйг бүрхсэн байна. Туршлагатай жолооч аялагчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс машинаа өндөрлөг газарт гаргаж зогсоожээ. Тус багийг ахалж яваа Дмитрий Гриценко Краснодар хотын салбартайгаа холбогдож энэ талаар мэдээлсэн байна. Оросын газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн тэрбээр нөхцөл байдлыг илтгэх гэрэл зургийг илгээж “Энэ бол зам биш. Замаар урсаж байгаа үер. Бид амжиж өндөрлөг газар гарч чадсан” хэмээн ярьжээ. Экспедицчид үерийн усыг тойрч гарах зам хайсаар байгаа талаар Оросын газарзүйн нийгэмлэгийн Краснодар хот дахь салбарын хэвлэлийн албаны мэдээллээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай