Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Монгол-Германы XYI чуулган болно

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 229 дахь өдөр бөгөөд он дуусахад 139 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Аргын тооллын 8 сарын 17. Сугар гараг. Билгийн тооллын 7, Салхины эх одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан 20 цаг 01 минутад жаргана.  Тухайн өдөр үхэр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрүүлээштэй.  Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатгыг буцаах газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2464.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют юань 358,00, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 9.30 цагт Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд "Монгол сурвалж бичгийн өв" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
  2. 09.30 цагт “Туушин” зочид буудалд “Уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын оролцоог хангах хамтын ажиллагааны арга хэлбэр” танилцуулах уулзалт болно.
  3. 10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд  Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх төслийн нээлт болно. Утас 90119120
  4. 12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд шүүх болон АТГ-ын буруу шийдвэрээс болж 2500 гаруй сурагч боловсрол, хүмүүжлээрээ хохирч байгаа талаар ХУД-ийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний 18 дугаар дунд сургуулийн эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
  5. 14.00 цагт Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд   “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй: ХБНГУ ба Монгол Улс дахь  улс төрийн боловсролын ирээдүй” Монгол-Германы XVI чуулган болно.
  6. 16.30 цагт Монголын Үндэсний музейд "Хааны эзэнт гүрэн" үзэсгэлэнгийн каталоги номын нээлт, музейн хамгаалалтын тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгөх ёслол болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Колумбад инженерүүдийн өдөр тохиож байна. 
  2. 2008 оны энэ өдөр Америкийн усанд сэлэгч Michael Phelps Олимпоос найм дахь алтан медалиа авч байжээ. 

  3. 1985  оны энэ өдөр Японы жүжигчин, модел Yū Aoi мэндэлж байжээ. 

  4. 2000 оны энэ өдөр Америкийн рэппэр, хөгжмийн зохиолч Lil Pump мэндэлжээ. 
  5. 682  оны энэ өдөр Pope Leo анх удаа сахил хүртэж байжээ. 
  6. 578  оны энэ өдөр Италийн уран зураач Francesco Albani мэндэлж байжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай