Тээврийн хэрэгслийг ирэх долоо хоногийн бямба, ням гарагт тэгш, сондгойгоор хязгаарлана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал Хангарди ордонд боллоо. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах зарим шийдвэрүүдээ Замын цагдаагийн алба танилцуулж, санал дэвшүүлээд байна.  Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж хэлэхдээ "Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хотын төв болон хөдөө орон нутгаас хот руу чиглэх хөдөлгөөн ихэсч байгаа тул бид дараах ажлуудыг хийж байна. 

  • Зарим уулзварын гэрлэн дохиог өөрчлөх,
  • Том оврын ачааны машинуудыг өдрийн цагаар хийх хөдөлгөөнийг хязгаарлаж, 22.00-07.00 цагт зорчих боломжтой болгох
  • Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. 

Мөн сургуулийн хүүхдийг тээвэрлэх автобусанд үзлэг шалгалт хийж байна. Одоогоор 20 орчим автобусд шалгалт хийсэн. Явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан нэмэлтээр хашлага шаардлагатай байгаа.

Тээврийн хэрэгслийг ирэх наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлаж явуулах саналтай байна" гэв. Нийслэлийн Засаг дарга ирэх амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор явах зохицуулалтыг баталлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай