НӨАТ-ын азтан энэ сарын 19-нд тодорно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны долоодугаар сарын сугалааны тохирол энэ сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны долоодугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Өнгөрсөн сарын тохирлоор супер шагналын эзэн тодроогүй,  50 мянган төгрөгийн азтан 18,590, 200 мянган төгрөгийн азтан 1872, нэг сая төгрөгийн азтан 188, 5 сая төгрөгийн азтан 13, 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм. Та бүхэн долоодугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болоорой. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай