Охидоо дуулахаар дагаад сандарчихдаг П.Эрдэнэзааны царайг хараарай

Энэ зуны онцлох хуримын нэг бол Э.Дөлгөөн, н.Түвшөө хоёрын гэрлэх ёслол  байлаа.  Тэгвэл энэхүү хуримд "Маск" продакшны жүжигчин П.Эрдэнэзаан гэр бүлийн хамт орж, хоёр охин нь ая дуугаа өргөн залуу гэр бүлд бэлэг барьсан билээ. 

Охидын анхны тайз байсан тул Э.Индранил, Э.Амина хоёр бага зэрэг сандарсан ч "Сайн дуулсан. The Voice үзэж байгаа юм шиг санагдсан" гэж хуримын эзэд ам сайтай байлаа. Харин тухайн үед охидоос илүү сандарч, догдолж, гайхаж, биширч байсан хүн бол аав нь байлаа. Тэднийг дуулж байхад жүжигчин Эрдэнэзааны царай хэрхэн хувирч байгааг анзаараарай. Охидоо ингэж сайн дуулдаг гэдгийг мэдээгүй байж байгаад сонссон байгаа юм. Хоолой шаардсан хэсэг дээд, доод өнгө авах үед нь байж суух газраа олж ядаж байгаа биз. Магадгүй энэ үед үргэлж нялхаараа санагддаг байсан охид нь санаанд оромгүй дуулж аавыгаа баярлуулсан байх. Ер нь охид анхны алхмаа хийх бүрд "Ард нь асаалттай байдаг аавууд" бүдэрчих вий, уначих вий гэж айхын зэрэгцээ бахархаж байдаг. Тийм үед аав бүрийн царай жүжигчин Эрдэнэзааных шиг болдог байх.

Хөгжимчин ээж, жүжигчин аавын авьяаслаг охид хуримын ёслол дээр хэрхэн дуулсан бичлэгийг хүргэж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай