Видео: Ганцхан шөнийн дотор 10 хотод 150 машиныг шатаажээ

Видео: Ганцхан шөнийн дотор 10 хотод 150 машиныг шатаажээ

Энэ сарын 14, 15-ны шөнийг Швед улс түгшүүр дор өнгөрөөлөө.  Учир нь нүүрээ нуусан бүлэг этгээдүүд ганцхан шөнийн дотор 10 гаруй хотод 150 гаруй машиныг шатаасан балмад хэргийг үйлджээ. 15-ны шөнө энэ хэрэг хэд хэд давтагдсан байна. Тэднийг цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилсан боловч хэрэгтнүүдийг барьж чадаагүй байна. Тэгвэл санамсаргүй байдлаар нэгэн сэжүүр олж авснаар гэмт этгээдүүдийн мөрөөр оржээ. Гэмт бүлэглэлийн нэгэн гишүүний найз нь машинуудыг хэрхэн шатааж байгаа видео дүрсийг Snapchat дахь эккаунтдаа байршуулсанаар цагдаагийнхан машин шатаагсдын гурвыг нь баривчилсан байна. Тэдний хоёр нь 21, 16 насны залуус бөгөөд 20 настай нөгөө нь гадаад руу зугтах гэж байжээ. Түүнийг Турк рүү явах гэж байхад нь саатуулжээ. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Шведэд дүрвэж очсон залуусаас бүрдсэн тус гэмт бүлэглэлийн эгнээнд 15 настай ч хүн байгаа бөгөөд  урьд гэмт хэрэгт шалгагдаж байсан залуус ажээ. Ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдэгдсэн талаар цагдаагийнхан мэдээлэл өгөхгүй байна. Гэмт этгээдүүдийн олонх нь эрх чөлөөтэй яваа учир шөнийн цагаар эргүүл хийж гэмт халдлагаас сэргийлэхэд туслахыг Шведийн хууль сахиулагчид иргэдээсээ хүсчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай