Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Богдхан уулыг ухсан Гүндалайгийн хүүгийн шүүх хурал болно

Наймдугаар сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 228 дахь өдөр бөгөөд он дуусахад 137 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ. 
  3. Аргын тооллын 8 сарын 16, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Тэргүүн дагуул одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан 20 цаг жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хоно, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрүүлээштэй. Үс шинээр засуулвал эд, мал арвидна. 
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2456.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.10, юань 360.00, вон 2.15 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.30 цагт Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр Богдхан уулын Чингисийн зурагтай уулын хормойг ухсан гишүүн асан Гүндалайгийн дүү Одсүрэнгийн хурал болно.
  2. 11.00 цагт  Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилга хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх" төсөл, мөн гэрээт ажлуудын үйл явцтай танилцана.
     
  3. 11,00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд  “Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлыг иргэдийн оролцоотойгоор Mappilary аппликейшн ашиглан зурган мэдээлэл бүрдүүлж, үнэлгээ хийн, авто замын ашиглалтын түвшинг тодорхойлох аян”-ын хүрээнд хийгдэх “Иргэдийн оролцоотойгоор Нийслэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх” уралдааны талаарх мэдээллийг өгнө.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1930 оны энэ өдөр хамгийн анхны өнгөт, дуутай хүүхэлдэйн киног хийж байжээ. 
  2. 1946 оны энэ өдөр Энэтхэг улсад 72 цагийн дотор 4000-аас их хүн мөргөлдөөнд амиа алдаж байжээ. 
  3. 1557 оны энэ өдөр Итали улсын зураач Agostino Carracci мэндэлж байжээ. 

  4. 1645 оны энэ өдөр Францын зохиолч Jean de La Bruyиre мэндэлжээ. 

  5. Парагуад хүүхдийн баярын өдөр тохиож байна. 

  6. 2016 оны энэ өдөр Америкийн телевизийн салбарын нэрт зүтгэлтэн John McLaughlin таалал төгсжээ. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай