Сумынхаа эмнэлэгт төхөөрөмж хандивлалаа

М.Оч


Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд болон түүний төрөл төрөгсөд орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах санаачилга гаргаж хэрэгжүүллээ. Тэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шаардлагатай байсан зүрхний бичлэгийн аппарат, мэс заслын үед ялгарах шингэн соруулдаг багаж хэрэгсэл, олон үйлдэлт тэргэнцэр зэрэг нийт гурван сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивлав.

Нийслэлээс 1500 гаруй км алслагдсан тус сумынхан “Орон нутгийн эмнэлэг тоног төхөөрөмж муутай, тэр бүр шинэчилж чаддаггүй. Ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед хувь хүмүүс бидэнд тусалсанд талархаж байна” хэмээлээ. Үүнээс гадна сурлагаараа манлайлсан, амьжиргааны түвшин тааруу, өнчин хоёр хүүхдэд Д.Гүрсэдийн охин, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа сонирхсон мэргэжлээрээ дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх гардуулжээ.

Суралцах хугацаанд нь оюутны дотуур байранд үнэ төлбөргүй суулгахаа тэд амласан. Мөн сумын ЗДТГ-ын нэг албан хаагчийг магистрантурт үнэ төлбөргүй суралцуулж, мэргэжил дээшлүүлэх боломж олгов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай