Хүүхэд тээвэрлэдэг 20 тээврийн хэрэгслээс тав нь л шаардлага хангана

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар, стандартын шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Боловсролын газар хамтран автобус, тээвэрлэгч нарт “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартын шаардлага хангаж буй байдалд үзлэг, шалгалт хийж эхлээд байна.
Шалгалтын эхний хоёр өдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт 27 сургуулийн 70 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 16 сургуулийн 20 тээврийн хэрэгсэл хамрагдаж дөрвөн сургуулийн таван тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцээд байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай