Каспийн тэнгисийн орнууд түүхэн шийдвэр гаргав

Каспийн тэнгисийн эрхзүйн байдлын тухай конвенцод ОХУ, Азербайжан, Иран, Казахстан, Туркменистан гэсэн таван улсын Төрийн тэргүүн гарын үсэг зурсан нь түүхэн шийдвэр боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна. Уг баримт бичгийг 20 гаруй жил боловсруулсан гэнэ. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев уг конвенцыг тус бүс нутгийн аюулгүй байдлын баталгаа болох Каспийн тэнгисийн Үндсэн хууль хэмээн нэрлэжээ.

Конвенцод зааснаар Каспийн тэнгисийн гадаргуугийн үндсэн талбай нь талуудын нийтийн эзэмшил байх бол гүний болон газрын хэвлийн баялгийг хөрш орнууд олон улсын гэрээний дагуу хэсэгчлэн хуваах аж. Тэнгисийн усан тээвэр, загасчлал, судалгаа шинжилгээний ажил, хоолой тавих зэрэг үйл ажиллагааг талуудын харилцан тохиролцсон дүрэм журмын дагуу гүйцэтгэхээр болжээ.

Томоохон хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхдээ байгаль орчны хүчин зүйлүүдийг харгалзан үзэх юм. Мөн уг баримт бичигт тодруулснаар бүс нутгийн бус орнуудын Зэвсэгт хүчнийг Каспийн тэнгист нэвтрүүлэхгүй гэнэ. Харин Каспийн тэнгисийн таван улс бүс нутгийнхаа аюулгүй байдлыг хангаж, түүний нөөц баялгийг ашиглах эрхтэй болов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай