Тэд эргэн нийлсэн үү

А.Жолигийн аашийг тэвчихгүй болсноо зарлаж, “Тэдний гэр бүлийн салалтын талаар дахин мэдээлэл өгөх боломжгүй” гэж жүжигчин бүсгүйн өмгөөлөгч хэдхэн хоногийн өмнө мэдээлж байлаа. Тэгвэл энэ нь үнэндээ халхавч төдий зүйл байсан бололтой. Учир юу гэхээр, Жоли, Питт хоёр үр хүүхдүүдээ бодоод эвлэрэхээр шийдсэн бололтой. Ийм мэдээлэл дэлхийн зарим хэвлэлд гарсан ч баттай, эсэх нь тодорхойгүй гэнэ. Хоёр жүжигчний хувийн намтар судлаач Йен Гальперины ярьснаар, тэд нэг найзындаа уригдсан бөгөөд тэр үеэр Б.Питт буулт хийж, уйлсан бол А.Жоли нөхрөө тэврэн хүлээж авчээ. Энэ талаар “The Sun” мэдээлсэн байна.


Бэлтгэсэн: Э.Хана

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай