Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд маань Амазонд "жирийж" явна

Олон улсын интернэт сүлжээ дэлгүүр Амазоноор үйлчлүүлдэггүй ч гэлээ сонсож байгаагүй хүн ховор биз ээ. Бид бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүнүүдийг л  Амазоноос хардаг байсан бол монголчууд маань гадаад зах зээлд хөл тавьж эхлээд байна. Үүний нэг жишээ бол Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнүүд маань зургадугаар сараас эхлэн Амазоноор зарагддаг болсон явдал.

Үндэсний үйлдвэрлэгч зарим компаниуд Амазонтой холбоо тогтоох ажлаа 2017 оноос эхэлж, судалгаа хийн хөөцөлдсөний дүнд ийнхүү ноолууран бүтээгдэхүүнээ зарах үүдийг нээжээ. Монголынхоо зах зээлээс хальж олон зуун сая хэрэглэгчтэй дэлхийн зах зээл рүү нэвтэрнэ гэдэг том амжилт юм. Дээрх боломж зөвхөн том компаниудад олддог гэсэн ойлголт өрөөсгөл бөгөөд хөдөлмөрлөсөн, хичээсэн бүхэнд нээлттэй болохыг энэхүү мэдээллээрээ дуулгахыг зорилоо. Ийм боломж бий гэдгийг олон улсын том платформууд дээр ажилласан туршлагатай бизнес эрхлэгчид ч хэлж байна. Тун удахгүй бид Монголын олон брэндийг Амазоноос харах биз ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай