Германы хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учрав

Германы хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учрав

Аагим халуун өдрүүд үргэлжилж, улмаар ган гачиг болж буйн улмаас Германы хөдөө аж ахуйн салбарт 1.1 тэрбум еврогийн хохирол учирчээ. DPA агентлагийн мэдээлснээр Шлезвиг-Гольштейн муж хамгийн их буюу 422 сая еврогийн хохирол амссан байна. Хохирлын хэмжээгээр Саксони, Саксони-Анхальт муж удаалжээ. Энэ тухай өнөөдөр Берлинд болох Германы Засгийн газар, бүс нутгийн эрх баригчид хоорондын уулзалтаар хэлэлцэх гэнэ.

Нэг сар гаруй хугацаанд үргэлжилж буй хэт халуун газар тариалан болон мал аж ахуй эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Эдгээр салбарт төрөөс нэг тэрбум еврогийн тусламж шаардлагатай байна хэмээн Германы фермерүүдийн холбооны тэргүүн Йоахим Руквид мэдэгджээ. Удахгүй гарах ургацын урьдчилсан мэдээ хүлээж буй ХБНГУ-ын Засгийн газар ийм тусламж үзүүлэхэд хараахан бэлэн бус байгаа гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай