ИЗНН: СЕХ ирэх сонгуулийг шударга зохион байгуулж чадахгүй

Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-аас Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын Сонгуулийн 42 дугаар тойрогт хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдаж байгааг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн СЕХ энэ удаагийн сонгуулийг зөв удирдан зохион байгуулж чадахгүй, үр дүн нь шударга бус болно гэж хардаж байгаа аж.

ИЗНН-ыг сонгуулийн тайлан ирүүлээгүй үндэслэлээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Үүнийг сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал гэж тэд үзжээ. 

Энэ талаар хэвлэлийн хурлын үеэр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэлэхдээ "42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэснээс хойш тус тойрогт аливаа сурталчилгаа уралдаан тэмцээн зохион байгуулах нь хуулиар хориглогдсон атал МАН, АН хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү нэг талд давуу эрх олгож байгаа нь биднийг сонгох хүсэлтэй сонгогчдыг маань үл хүндэтгэж байгаа хэрэг юм. Биднээс айгаагүй юм бол эрх тэгш нөхцлөөр өрсөлд гэж бусад намууддаа хэлмээр байна" гэв. 

Хэвлэлийн хурлын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай