Хүний аминд хүрсэн ЗТХЯ-ны газрын дарга цагдаагийн офицер байжээ

Г.Равжаа


ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд энэ сарын 9-ний үдэш ажлын байрандаа архидсаны улмаас Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал нь тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдон цагдан хоригдоод буй.

Засгийн газрын XIII байрны гадна муудалцан зодолдсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд тухайн үйл явдлын бичлэг хяналтын камерт нь үлдсэнийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Уг хэрэгт холбогдоод байгаа Б.Махбалын хувийн байдлын талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Баттай эх сурвалжууд “Б.Махбал нь Цагдаагийн дээд сургууль төгсөж, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгч байсан, офицер. 1994-1998 онд тус хэлтэст ажиллаж байгаад халагдсан. Түүнээс хойш хэсэг чимээгүй байж байгаад гэнэт л яамны газрын дарга болсон. Түүнтэй хамт нэг жил төгссөн сонсогч нарын олонх нь өдгөө цагдаагийн хурандаа болсон, газар, хэлтсийн даргаар ажиллаж байгаа” гэсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай