МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Олныг сэрдхийлгэсэн үйл явдал дараалан гарсанаас үүдэн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд буюу сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Дээр нь эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэгт газрын дарга нар нь холбогдсон учир тус яаман дахь өөрчлөлт мөн энэ түвшинг хамрах нь тодорхой байна. Гэхдээ удирдах шинэ аппарат бүрдэх хүртэл багагүй хугацааг туулж таарна. Олон бэрхшээлийн төв цэг болж, дээр нь хариуцсан удирдлагууд нь яваад өгсөн Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагаа энэ хугацаанд доголдох учиргүй. Тиймээс Ерөнхий сайд шийдвэрээ гаргаж тус яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томиллоо. Харин Ө.Энхтүвшин тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томилов. Улс төрийн хүрээнд яригдаж байгаагаар МАН Удирдах зөвлөлөө хуралдуулах тов таараажээ. Уг хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын томилгооны асуудлыг хэлэлцэх юм байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай