ФОТО: 2020 он гэхэд нийслэлийн дөрвөн том гүүрийг иж бүрэн шинэчилнэ

Нийслэл хотод БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 4 том гүүрийн барилгын шинэчлэлийн  ажил хийгдэж байна.

Туул гол дээгүүрх Баянзүрхийн гүүрийг шинээр барих төслийн ажлын талбайд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг очлоо. Гүүрийн барилга шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни Констракшн групп Монголиа” ХХК ажиллаж байна. Гүүрийн барилгын ажил энэ оны 5 сард эхэлсэн юм. 

Баянзүрхийн үндсэн гүүр 321 м, өргөн 22.6 метр. Тээврийн хэрэгсэл 4 эгнээгээр зорчих боломжтойгоос гадна явган хүний 2 эгнээтэй замтай байх юм. Мөн гэрэлтүүлэг, тохижилт ногоон байгууламж хийгдэнэ.

Гүүрийн барилгын талбай дээр 823 тн арматур татан төвлөрүүлж хайрцган дам нурууны хэв хашмалыг ажлын талбайд ирүүлжээ.Одоогийн байдлаар хайрцган дам нурууны доод үеийн хэв хашмал угсарч, арматур зангидах ажил явагдаж байна. энэ онд хайрцган дам нурууны 159,84 метр хэсгийг цутгахаар төлөвлөсөн байна. Одоогоор барилгын ажил 24.7 хувьтай байна. Ирэх 11 дүгээр сар гэхэд дам нурууг бүрэн цутгаж гүүрийн ажлыг 60 хувь хүртэл хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Барилгын ажлыг графикт хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ. Гүүрийг 2020 оны 2 дугаар сард хүлээлгэн өгөх ч Ирэх оны 11 дүгээр сар гэхэд гүүрийг бүрэн ашиглалтад оруулахаар ажлаа шуурхайлахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай