17 настай хүү амиа алдсан осолд барилгын гүйцэтгэгч компаниуд уучлалт гуйлаа

Энэ сарын 8-нд барилгын өргөгч краны тросс тасарч 17 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр барилгын гүйцэтгэгч компаниуд талийгаачийн ар гэр болон "Хурд групп"-ээс уучлалт хүсч мэдээлэл хийлээ. Осол Хүннү хорооллын "Хурд групп"-ын барилгын хашаанд гарсан ч уг хэрэг тус групптэй холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.

Барилгын гүйцэтгэгч компанийн захирал Х.Доржготов хэлэхдээ "Юуны өмнө осолд өртөж амиа алдсан хүүгийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөөс уучлалт гуймаар байна. Мөн болсон осол "Хурд групп"-ийн хариуцлагаас гадуур бөгөөд бид ажил олгогч байгууллагынхаа нэр хүндийг сэвтээсэндээ харамсаж байна" гэв. 

Хэвлэлийн хурлын видеог бүрэн эхээр нь хүргэж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай