Халдвар тээгч өмхий хүрнэ, хортой могойноос сэрэмжлүүлэв

Нийслэлийн ногоон бүс, хүн амын нягтрал ихтэй төв хэсэгт зэрлэг амьтад орж ирсэн мэдээлэл, үүнтэй холбоотой дуудлага нийслэлийн Шуурхай удирдлагын төвд ирэх нь эрс нэмэгджээ. Ялангуяа могой, өмхий хүрнэтэй холбоотой дуудлага зонхилох хувийг эзэлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тиймээс эдгээр амьтнаас болгоомжлохыг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдэд анхааруулж, зуслангийн байшин, гэрийн шалны суурь, хонгил, тоглоомын талбай, автомашин зэргээ тогтмол шалгаж, сонор сэрэмжтэй байхыг сануулав.

“Өмхий хүрнэ маш хүчтэй, өмхий үнэртэй шингэн ялгаруулдаг, элдэв төрлийн шимэгч бүүрэг, галзуу, тарваган тахал өвчний халдвар тээх өндөр эрсдэлтэй амьтан. Могой ихэвчлэн цэцэрлэгийн хашаа, хүүхдийн тоглоомын талбайгаас олдож байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоох боллоо. Хүүхэд могойнд хатгуулсан тохиолдолд томчуудаас ч илүү аюултай. Биеийн хэмжээ жижиг учир хор биеэр нь хурдан тархаж, амиа алдах эрсдэл өндөр” гэж нийслэлийн Байгаль орчны газрын экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Амгалан мэдээлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай