Хүчит бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, спортыг хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин Монгол” наадмын “Үндэсний cпортын VI их наадам”-ын үндэсний бөхийн барилдааны шилдгүүд тодорлоо. Үндэсний бөхийн барилаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 120 бөх хүч үзэн барилдлаа. Уг барилдааны улсын цолтой хүчит бөхийн барилаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэн, Сэлэнгэ аймгийн хаъяат улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэж, Төв аймгийн харъяат улсын начин Г.Ганжад гутгаар байранд орлоо.
Харин аймгийн цолтой хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн арслан Э.Ууганбаяр түрүүлж, Говьсүмбэр аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэв. Харин Ховд аймгийн харцага Б.Сосорбарам гуравт оржээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай