Осолдсон вагоныг сэргээн засварлахаар ОХУ-аас нэмэлт хүч дуудав

Үерийн улмаас Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын Айраг сумаас 5.0 км-ийн зайд 747-р км-ын 9-р зуутад  Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн үед замаас гарсан. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна талаар мэдээлсэн. 

Энэ талаар н.Халтар хэлэхдээ "Монгол, Оросын хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн зам засвар, сэргээн босголтын өргөгч кран Сайншанд-Улаанбаатар чиглэлийн замд осолдсон зорчигч тээврийн суудлыг галт тэргийг сэргээн засварлах хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа тул бид ОХУ-аас нэмэлт хүч дуудсан. Осолдсон илчит тэрэг 150 тонн жинтэй. Осолдсон галт тэргийг зайлуулж байж дараагийн зам засварын ажилд орно. Хамгийн аюултай нь байгалийн гамшгийг бид яаж ч зогсоож дийлэхгүй. Яг одоо ч бороо үргэлжлэн орж байна. Энэ хэсэг бүхэлдээ үерт автаад байна" гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай