Тал нутгийн марафон хөл нүцгэн болно

“Тал нутгийн марафон-Богдхан ултра трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь 1997 оноос эхлэн Япон улсын иргэн ноён Фүживара Тацүичи-н санаачилгаар “Тал нутгийн Монгол” нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж буй юм. Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийж байна.  Тус гүйлтийн тэмцээнийг “Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо” болон Япон улсын “Шёова Холдингс” групп компани хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 22 дахь удаагийн уралдаан томоохон онцлогтой болох юм. Онцлог нь:

Монгол Улсад анх удаа Ултра трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрлийн марафон зохион байгуулах гэж байна. Мөн анхны хөл нүцгэн гүйлтийн хагас марафон юм. 

Ултра трайл төрлийн марафон нь Богд Хан уулыг дамжин гүйх бөгөөд, үүгээр дамжуулан гадаад улсын орон орны тамирчид нэгэн дор цугларч, Монгол нутгийн гайхамшгийг өөрсдийн нүдээр харж, биеэрээ мэдрэх юм. Ултра трайл төрөл нь Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Улаанбаатар хотын Зайсан толгойн оройд хүртэл нийт 50 км замыг туулах Монголын өргөн уудам тал, уул толгод, ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж, мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

Харин хөл нүцгэн гүйлтийн хагас марафон нь Богдхан уулын зүүн талд байрлах “Шавартын ам” гэгдэх газар 21 км-ийн зайд болох бөгөөд Япон улсын Хөл нүцгэн гүйлтийн холбооны ерөнхийлөгч ноён Ёошино өөрийн биеэр оролцох бөгөөд Япон улсын хөл нүцгэн гүйгчид ирж оролцоно. Энэхүү 50км-ийн зайн төрөл болон хөл нүцгэн гүйлтийн төрлөөс гадна энгийн марафоны төрлүүд болох 3.5,10.21 км-ийн зайн төрлүүд мөн Шавартын аманд зохион байгуулагдана. Тус тэмцээнд дотоодын 1000 гаруй хүүхэд залуучууд, тамирчид болон гадаад орнуудын 200 гаруй тамирчид, гүйлтийн спортыг сонирхогчид хүрэлцэн ирж оролцох тооцоотой байна.

Тухайлбал: Япон улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийг спортыг сонирхогчид ирж оролцох төлөвтэй байна.

Бүртгэл: 

Цахимаар бүртгүүлэх: Тус тэмцээнд оролцогчдын цахим бүртгэлийг msut.run хаягаар орж Монгол хэлийг сонгон бүртгүүлнэ

Биечлэн бүртгүүлэх

-Тал нутгийн марафон 3 ,5, 10, 21 км: Спортын төв ордон дахь Спортын дунд сургуулийн 3 давхарт 307 тоот. Холбогдох утас: 99067641
- Богдхан ултра трайл 50 км: Монголын Үндэсний Олимпын хорооны 1 давхарт 110 тоот. 

Бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 

Тэмцээний хураамж: 

- Тал нутгийн марафон 3, 5, 10, 21 км: 10.000₮ (Хураамжид тээврийн зардал, энгэрийн дугаар, футболк)
- Богдхан ултра трайл 50 км: 60.000₮ (Хураамжид тээврийн зардал, энгэрийн дугаар, футболк, тэжээллэг хоол хүнс)

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай